Учрал

Ням-Осор Учрал

Монгол ардын нам

Өнөөдөр оюуны элчүүдийг тодруулна

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар “Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах гэж байна. Уг ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Төрийн ордоны Их танхимд болно. 

Оюуны элч болсон багш нарыг тодруулах уг үйл ажиллагаанд “Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож “Оюуны од“ цол тэмдэг, Монголын Залуу Багш нарын Холбооны “Оюуны элч” цомыг ажил үйлс, санаачлагаараа манлайлсан багш нарт олгоно. 

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд “Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбоог 2015 оноос удирдаж ирсэн цагаасаа үйл ажиллагаанд нь тодотгол хийж, олон улсын багш нарын холбоо, Юнескод зөвлөх эрхтэй байгууллага болгон өргөжүүлж ажилласан байна. Мөн үүнээс гадна "Сургалтын боловсролын дэлхийн зөвлөл"-ийн албан ёсны гишүүний үүргийг биелүүлж олон улсын сүлжээнд нэгтгэх, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 

“Оюуны элч-2016” арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу. 

Т.Хулан